2022.04.18-ны өдөр байгуулагдсан. Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулж Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 15-р тогтоолоор хоёр салгаж "Дархан хотын соёл амралтын хүрээлэн"ОНӨААТҮГ "Дархан хотын тохижилт үйлчилгээний газар" ОНӨААТҮГ гэж хоёр тусдаа байгууллага болгосон. Анх орон нутгийн, нийтийн эзэмшлийн, 7 байгууламж хариуцан, ажиллаж эхэлж байсан бол, өнөөдрийн байдлаар, 9 байгууламж хариуцан, ажиллаж байна.