Сайтын бүтэц
Мэдээ & мэдээлэл

Газрын танилцуулга

← Буцах

Эрдэнэтийн гүүрний цогцолбор

2025-12-08 11:14:24

Эрдэнэтийн гүүрний цогцолбор: (Хараа голын эрэг, Дархан-Уул аймаг) Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг, Хараа голын эрэг дагуух үзэмжит бүсэд байрлах амралт, аялал, үйлчилгээний зориулалттай олон нийтийн орчин юм. Дархан хотын иргэд болон зорин ирсэн зочид, аялагчид голын эрэг дагуу салхилж амрах, гэр бүл, найз нөхдийн хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх, байгальтайгаа ойр байх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлог. Цогцолбор нь Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн ОНӨААТҮГ-ын хариуцдаг нийтийн эзэмшлийн газрын нэг бөгөөд бусад цогцолборуудын нэгэн адил иргэдийн амралт, чөлөөт цагийн орчныг сайжруулах зорилготойгоор үе шаттайгаар тохижуулж, өргөтгөн хөгжүүлж байна.

Байршил: Дархан-Уул аймаг, Дархан сум

Газар зүй: Хараа голын эрэг, Эрдэнэтийн чиглэлийн зам дагуу, “Эрдэнэтийн гүүр”-ийн орчим

Онцлог: Голын эрэг дагуу байрлалтай тул ус, байгалийн үзэмжтэй, задгай талбай бүхий амралтын бүс Эрдэнэтийн гүүр орчмыг усны осол гарах эрсдэл өндөр бүсэд тооцдог тул Онцгой байдлын байгууллагаaс анхааруулах самбар байршуулж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр байнгын сэрэмжлүүлэг хийдэг.

Эрдэнэтийн гүүрний цогцолбор нь:

Хараа голын эрэг дагуу иж бүрэн тохижсон амралт, зугаалгын бүс

Дархан хотын аюулгүй, тохилог чөлөөт цагийн орчин

Аялал жуулчлал, аяллын маршрут-ын нэг цэг болгон хөгжүүлсэн

Зуны улиралд худалдаа үйлчилгээ, түргэн хоол, түрээсийн ТҮЦ, амралтын газрын үйл ажиллагаа

Амралт, зугаалгын талбай

Голын эрэг дагуух задгай талбай, зугаалга, аяллын цэг

Байгаль хамгааллын сайн дурын цэвэрлэгээний ажил, мод тарих аян зэрэг олон чиглэлээр ашиглагддаг.

Нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог дэмжин ногоон байгууламж, байгаль хамгааллыг сайжруулах зорилготойгоор үе шаттайгаар тохижуулж, ажиллагааг нь сайжруулсаар байна.

Жишээлбэл, “Жүр Үр” ХХК өөрсдийн 15 жилийн ойн хүрээнд Эрдэнэтийн гүүрний цогцолборт 100 ширхэг нарс мод тарьж, ногоон бүсийн хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хувийн хэвшил–орон нутгийн хамтын оролцооны нэг жишээ болсон.

Blog Image