Сайтын бүтэц
Мэдээ & мэдээлэл

Газрын танилцуулга

← Буцах

Сүрэнгийн гудамж

2025-12-08 11:15:54

Сүрэнгийн гудамж нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах, иргэдийн алхах, амарч тухлахад зориулсан ногоон гудамж, амралтын бүс юм. Дархан хотын дарга асан Г.Сүрэнгийн дурсгалд зориулан байгуулсан энэ гудамж нь ойролцоогоор 2.3 га талбайг хамардаг бөгөөд модод бүхий ногоон зурвас, явган хүний чулуун зам, сандал, сүүдрэвч, гудамжны гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижилттойгоороо онцлог юм.

Сүрэнгийн гудамж нь Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн ОНӨААТҮГ-ын хариуцдаг нийтийн эзэмшлийн газрын нэг бөгөөд иргэдийн чөлөөт цагийг зөв, аюулгүй, ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготойгоор үе шаттайгаар арчилгаа, тохижилт, нэмэлт бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Моддын сүүдэр, чулуун зам, гэрэлтүүлэг бүхий орчны шийдэл нь явган аялал, гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаалах, зураг авахуулах, өдрийн болон оройн цагт тайван алхаж амрахад тохиромжтой нөхцөл бүрдүүлдэг.

Blog Image Blog Image