Гэрэлт гудамж
2025-12-08 16:55:46
Гэрэлт гудамж - Гэрлээр гялалзсан энэ гудамж Хосуудын зүрхний хэмнэлээр алхах, дурсамжаа зураг болгон үлдээх Дархан хотын хамгийн #романтик орчин юм.
Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн баярыг угтан "Дархан хотын Соёл Амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын хамт олон "Дархан-Өргөө" политехник коллежийн Гагнуурын 4 дүгээр курсын багш оюутнуудын төлөөлөл, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн Цахилгааны 3 дугаар курсын багш, оюутнуудын төлөөлөлтэй хамтран ажиллаж, өөрсдийн нөөцөөр "МИНИЙ МОНГОЛ" цэцэрлэгт хүрээлэнд ГЭРЭЛТ ГУДАМЖ-ийг 2022 онд бүтээн байгуулжээ.