Захирал · Дархан Парк
“ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь 2022 оны 4 дүгээр сарын 18-нд байгуулагдсан бөгөөд
2022 оны Дархан сумын "ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА БАЙГУУЛЛАГА"-аар шалгарч Дархан сумын ЗДТГ-аас цомоор шагнагдсан.
2023 оны 2 сард Дархан сумын ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА БАЙГУУЛЛАГА тэмдгээр Дархан сумын ЗДТГ-аас шагнагдан ажил хөдөлмөрөөрөө өндрөөр үнэлэгдсэн билээ.
2024 оны “Нийгмийн салбарын тэргүүний байгууллага”-аар шалгарч “Мөнгөн сарнай-2024” цомын эзэн хамт олон болсон амжилтаар 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллагын ногоон байгууламж бүхий ойн сан хөмрөгийн нэг Дархан-50 цогцолбор, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн гацуур моднууд нь Монгол улсын хамгийн өнгө үзэмж сайтай эрүүл модны нэгт багтдагаараа онцлог юм. Манай цахим хуудсанд тавтай морилно уу.
Лхагважав ТАМИР · Захирал
Боловсрол:
Эдийн засагч, багш,
Бизнесийн удирдлагын магистр,
Боловсролын удирдлагын докторант
“Макро эдийн засгийн хөгжлийн судалгаа”,
“Системийн загварчлал”,
“Эдийн засгийн болосврол олгох асуудал” сэдвээр 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн:
Ажлын туршлага:
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд
багш,
дэд захирал,
ахлах багшаар 12 жил ажилласан.
2022 оноос "Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн" ОНӨААТҮГ-ын Захирлаар ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн ИТХ төлөөлөгч