Дарханы Парк

Ажлын цаг: Даваа–Баасан: 14:00–23:00 | Бямба–Ням: 11:00–23:00

Нүүр Мэдээ мэдээлэл Төрийн далбаагаа мандууллаа

Төрийн далбаагаа мандууллаа

2026-03-30 · 0 сэтгэгдэл · 1 минут унших
Төрийн далбаагаа мандууллаа

2023 онд"ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН" ОНӨААТҮГ ДАРХАН 50 цогцолборын төрийн далбааг өөрсдийн нөөц боломжоо ашиглан эсгэж, оёод 2022 онд хэрэглэж байсан далбаанаас 4 дахин томруулан мандуулж байсан билээ.

2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилчдынхаа ур чадвар, сэтгэл зүтгэлээр 4×9 метр хэмжээтэй далбааг шинээр урлан дахин мандууллаа.

Энэ нь хүүхэд багачууд, залуус, иргэдийн эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд оруулж буй бидний бодит хувь нэмэр юм.

Энэхүү ажилд өндрийн сагстай өргөгчөөр дэмжлэг үзүүлсэн Дархан тохижилт үйлчилгээ хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл байхгүй байна. Анхдагч нь та байгаарай!