Онцлох мэдээ
2025-10-01
Дархан-Уул аймгийнхаа нийтийн аж ахуй үйлчилгээний салбар, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ “ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР ”-ийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, Төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлээд тэгш дүүрэн бүхнийг хүсэн ерөөе.
Онцлох мэдээ
2025-09-30
Дарханчууд МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд байрлах өрнийн зурхайн 12 ордуудаар алхах, амарч зугаалах дуртай байдаг. Эдгээр ордын нэг ХОНИНЫ ОРД өнгө үзэмжээ дахин сэргээлээ. Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан төгөлтэй зэргэлдээ байрладаг тул илүү амар амгалан, дуу чимээ багатай тухлан суухад тохиромжтой юм. Энэ ордтой холбоотой түүхээ бидэнтэй хуваалцаарай
Онцлох мэдээ
2025-09-25
Манай байгууллагын харъяа газруудын нэг нь Дархан хотын дарга асан Ч.Сүрэнгийн дурсгалд зориулсан моддоор хүрээлэгдсэн 2.3 га газарт явган хүний чулуун зам, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг бүхий тохижилттой “Чулуун гудамж” буюу СҮРЭНГИЙН ГУДАМЖ юм.
Онцлох мэдээ
2025-09-24
МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд өрнийн зурхайн 12 орд байдгаас “Ихрийн орд” хэсгийг Дархан-Уул аймгийн банкны салбарын ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд 2008 онд тохижуулж байсан юм. Тус ордыг Дархан-Уул аймгийн банкны салбарын ажилтнууд дахин нийгмийн хариуцлагын хүрээнд 2025 онд өнгө зүсийг нь сэргээн засварлаж, тохижуулах ажлыг “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНААТҮГ-тай хамтран гүйцэтгэсэнд ТАЛАРХАЛ илэрхийлье.
Онцлох мэдээ
2025-09-23
"Утга зохиолын 7 хоног" аяны хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн Дархан дахь салбар, хүүхдийн номын ордон хамтран өнөөдөр /2025.09.23/-нд МУСГЗ М.ХУНЛИУЗ-ын Дуун хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Онцлох мэдээ
2025-09-10
Онцлох мэдээ
2025-08-19
Амны ус уух цэгүүдийн доор тогтоол ус тогтож хэрэглэхэд тохиромжгүй болсон байсныг дайрга бутлуур цагаан чулуу дэвслээ.
Онцлох мэдээ
2025-08-13
Дархан Сумаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Ахмад настны хөгжил, хөдөлмөрийг дэмжих” Морде төслийн ахмадууд маань “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын ажилчидтай мөр зэрэгцэн ажиллаж хариуцсан талбайн мод хэлбэржүүлэлт, орчны зүлэг хадалт, тэгшилгээ, модны ёроол цэвэрлэгээг тогтмол хийж байна. Залуус бидэнд үлгэр дуурайл үзүүлж байгаа сайхан ахмадуудаараа бид туйлын их бахархаж байна.
Онцлох мэдээ
2025-08-13
Жил бүрийн 8 сарын 12-ны өдөр тохиодог Олон улсын залуучуудын өдрийг энэ удаад "Localizing the SDGs" буюу "Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг орон нутагтаа хэрэгжүүлэх нь" сэдвээр тэмдэглэж байна. Залуу нас гэдэг – тоо бус шинийг нээж олох эрч хүч, зүрх зориг, хайр, урагшлах хүсэл эрмэлзэл юм.
Онцлох мэдээ
2025-08-08
Нийгмийн хариуцлагын хүрээнд амны ус уух зориулалт бүхий тоног төхөөрөмжийг бэлэглэсэн Дархан Ус суваг ХК , суурилуулалтыг хариуцан гүйцэтгэсэн ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ-ын ажилчид ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА Хүүхэд, хөгшдийн амны цангааг тайлсан буянтай ажил юмаа
Онцлох мэдээ
2025-08-08
Монгол Улсын СГЗ, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дуунд зориулсан уг хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх нарын уран барималчид барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.
Онцлох мэдээ
2025-08-08
Гэр бүлдээ үлгэр дуурайл болж, хариуцлагатай аав байхын утгыг өдөр бүр үйлдлээрээ харуулж яваа Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн болон Монголынхоо бүх ААВУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!