Онцлох мэдээ
2025-08-08
Нийгмийн хариуцлагын хүрээнд амны ус уух зориулалт бүхий тоног төхөөрөмжийг бэлэглэсэн Дархан Ус суваг ХК , суурилуулалтыг хариуцан гүйцэтгэсэн ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ-ын ажилчид ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА Хүүхэд, хөгшдийн амны цангааг тайлсан буянтай ажил юмаа
Онцлох мэдээ
2025-08-08
Монгол Улсын СГЗ, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дуунд зориулсан уг хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх нарын уран барималчид барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.
Онцлох мэдээ
2025-08-08
Гэр бүлдээ үлгэр дуурайл болж, хариуцлагатай аав байхын утгыг өдөр бүр үйлдлээрээ харуулж яваа Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн болон Монголынхоо бүх ААВУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ!
Онцлох мэдээ
2025-03-15
2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Бүтээлч гоо сарнай – 2026” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс хүйсийн тэгш эрхийг хангах, хөдөлмөр зүтгэл, манлайллыг үнэлэх “HeForShe-Тэгш боломж” нөлөөллийн шагналыг анх удаа тодруулсан бөгөөд номинацийн эзнээр "Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн" ОНӨААТҮГ-ын Захирал Л.Тамир тэргүүтэй хамт олон шалгарлаа. HeForShe олон улсын хөдөлгөөнд нэгдэн ТЭГШ БОЛОМЖ-ийг хамтдаа бүтээцгээе
Онцлох мэдээ
2025-01-24
Ж.ӨЛЗИЙ-ОРШИХ захиралтай “САЙН ОРШИХ” ХХК хамт олонд 20 жилийн ойн баярын хүрээнд "20 бүтээлч ажил" төслийг хэрэгжүүлж БҮТЭЭЛЧ АЖИЛ №1 буюу анхны ажлаар ДАРХАН 50 ЦОГЦОЛБОРЫН LED ГЭРЭЛТЭЙ ТОВГОР ҮСГЭН ХАЯГыг нийгмийн хариуцлагын хүрээнд дахин шинээр хийж байрлуулж өгсөнд талархлаа илэрхийлье. 20 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Гүйцэтгэлийн төлөвлөгөө
2025-01-01