Үйл ажиллагааны стратегийн зорилго

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

  • "Дархан Хотын Соёл Амралтын Хүрээлэн" ОНӨААТҮГ нь дараах үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
  • Хөдөлгөөнт тоглоом болон бусад үйлчилгээг хариуцах
  • Үйлчилгээний чанар стандарт, аюулгүй байдлыг хангуулах
  • Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах
  • Нийтийн эзэмшлийн талбайд хуулийн хүрээнд нийтийг хамарсан соёл олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөлөөр хангах
  • Аливаа үйл ажиллагааг явуулахдаа хөдөлгөөнт тоглоомоор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийг баримталж ажиллах
  • Ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, хамгаалалт, нөхөн тайралтыг хариуцах
  • Хөшөө дурсгал, чимэглэлийг арчлах
  • Явган хүний зам арчлах
  • Соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн талбайн тэмдэг, тэмдэглэгээ, сандал, хогийн сав, явган хайсны ашиглалт засварыг хариуцах
  • Хариуцсан техник хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах
  • Нийтийн эзэмшлийн талбайд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих
  • Газар нь тусгай зөвшөөрөлд шаардагдах үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр эрхлэх
  • Газар нь байгууллагын чадавхыг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд аж ахуйг засварлах, шинэчлэх, нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллах
  • Газар нь тусгай зориулалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүчин чадлыг нь бүрэн ашигласан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг зорих
  • Газар нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах
  • Газар нь төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний хөлс, үнэ тарифыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна
  • Газар нь орон нутгийн өмчит нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам, барилга байгууламж шинээр барих, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад хүлээн авахад оролцож, саналаа илэрхийлэн, баримт бичигт холбогдох этгээд гарын үсэг зурах
  • Газар нь өөрийн эрхлэх үндсэн үйл ажиллагааг өмчийн бүх төрлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
  • Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах, өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
  • Газар нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох нь төр захиргааны байгууллагад гэрээгээр заагдаагүй давуу эрх, хөнгөлөлт үзүүлэх үндэслэл болохгүй.