Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилд аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, зүтгэл, ажлын амжилтаараа бусдыгаа манлайлан ажиллаж Нийтийн аж ахуйн салбарын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар "Дархан Хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн ажилтан Энхцэцэг овогтой Бүрэнтөгс шалгарлаа.
Шагналыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулж, "Дархан Хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ-ын захирал Л.Тамир, хамт олон болон гэр бүл нь баяр хүргэн мэндчиллээ.
Э.Бүрэнтөгс нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор цахилгаан мотоциклийн урд хэсгийг ашиглан цас түрэх зориулалттай тоног төхөөрөмжийг өөрийн санаачилгаар хийсэн.
Дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар хөдөлмөрийн ачаалал эрс буурсан, цаг хугацаа хүний нөөцийн үр ашиг, бүтээмж сайжирсан, өвлийн улиралд нийтийн эзэмшлийн талбай арчилгаа, аюулгүй байдал шуурхай хангагдах нөхцлийг бүрдүүлэх санаачлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн шилдэг ажилтан юм.
Улам ихийг хийж бүтээж, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэн, зорьсон бүхэндээ амжилт гаргахыг ерөөе