АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ.
“ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН” ОНӨААТҮГ-аас Олон улсын ахмадын баяр, Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан АХМАДУУДАА ХҮНДЭТГЭН нийт ахмад настангууддаа гарын бэлэг бэлэглэн, даамын тэмцээн зохион байгуулж дурсамжтай нэг өдрийг өнгөрөөлөө.
Залуу сайхан насныхаа эрч хүч, эрдэм чадлаа энэхүү газартаа харамгүй зориулсан ахмадууд та бүхэн минь бидэнд үнэтэй сургаал зөвлөгөөгөө хайрлаж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Жич: Зурагт бүх ахмадууд маань ороогүй болно.