ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон өнгөрүүлэхээр шийдвэрлэн 30 дахь жилдээ эл өдрийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг тохиолдуулан Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслол боллоо.
Энэхүү ёслолд Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗХ-ний 330-р ангийн Үлээвэр найрал хөгжим, “ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ”-ын Захирал Л.Тамир болон төлөөлөл, “Од” цогцолбор сургуулийн сурагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд оролцлоо.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд Бүү мартагтун!