Манай зарласан урамшуулалт аянд өнөөдрийн байдлаар 14 мундаг хүүхэд маань зүлэгний үрээ түүж, нийт 10-аад кг үр авч ирэн сайн үйлсэд нэгдэж, урамшууллаа авлаа!
Байгалиа хайрлаж, хөдөлмөрлөж, сэтгэл гаргасан бяцхан найзууддаа маш их баярлалаа!
Та бүхний минь түүсэн үр бүр — байгальдаа өгч буй жижигхэн тус мэт боловч, ирээдүйдээ үлдээж буй том бэлэг юм.
Хөдөлмөрч
Байгальд ээлтэй
Сэтгэлтэй
Мундаг хүүхдүүдээрээ үнэхээр их бахархаж байна!
Цаашдаа ч олон олон хүүхэд маань энэхүү сайхан үйлсэд нэгдэнэ гэдэгт итгэж байна.
АНХААР: Бяцхан гараа хайрлаж, үр түүхдээ бээлий өмсөхийг зөвлөж байна.
Байгальдаа өгсөн жижигхэн тус — ирээдүйдээ үлдээх том бэлэг.