Манай хөдөлгөөнт тоглоомын 2026 оны улирлын үйл ажиллагаа өндөрлөж, өвлийн зогсолт хийх боллоо.
Тоглоомуудаа дараа жилийн шинэ улиралд илүү өнгөөлөг, аюулгүй, хөгжилтэй байлгахын тулд өвлийн засвар, техникийн үзлэг, тосолгоо үйлчилгээг хийж эхлэх тул:
2026 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг та бүхэндээ урьдчилан мэдэгдэж байна.
Харин Дархан-Уул аймгийн төрсөн өдөр — 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр та бүхэндээ зориулан хөдөлгөөнт тоглоомоо нэг өдрийн тусгай үйлчилгээгээр ажиллуулах болно шүү!
Энэ жилийн турш бидэнтэй хамт байж, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ болон ойр орчмын сумдаас зорин ирж үйлчлүүлсэн нийт бяцхан хүүхдүүд, аав ээжүүд, гэр бүлүүддээ чин сэтгэлийн БАЯРЛАЛАА гэж хэлье!
Та бүхнийхээ инээд хөөр, баяр баясгалан, догдлол бидний ажлын хамгийн сайхан урам байлаа.
Одоо тоглоомуудаа сайтар амрааж, засварлаж, тосолж, цэвэрлэж, сайхан боож хадгалаад дараа жилийн улиралд илүү өнгөлөг, илүү аюулгүй, илүү хөгжилтэйгээр та бүхэнтэйгээ дахин уулзацгаая!
Та бүхэндээ баярлалаа!
Дараа жил дахин уулзацгаая!