ЗҮЛЭГНИЙ ҮР ТҮҮГЭЭД, ТОГЛООМЫН ТАСАЛБАРТАЙ БОЛООРОЙ!
1КГ ҮР-4 ТОГЛООМ- 1 ТОМ САЙН ҮЙЛС
Манай байгууллага байгальтай тэмцэх бус, байгальтайгаа хамтран ажиллаж ирсэн.
Бид 2022 оноос хойш хариуцан ажилладаг байгууламжуудынхаа орчны хөрсийг хамгаалж, ургамлыг үндсээр нь зулгаахгүй, байгальд ээлтэй аргаар хадаж, ургамлын үндэс болон хөрсийг арчилж, хамгаалсаар ирсэн.
3–4 жилийн хөдөлмөрийн үр дүнд өмнө нь шарилж, зэрлэг ургамал зонхилж байсан талбайд ерхөг, согоовор зэрэг олон наст үет ургамал ургаж, үрээ боловсруулан байгалийн жамаар дахин үржих боломж бүрджээ.
Дархан-Уул аймгийн 10 цогцолбор газрын ажлыг цөөн хүнээр амжуулах амаргүй. Тиймээс энэ удаа бид хүчээ нэгтгэн, байгалиа хамгаалах их үйлсэд та бүхнийхээ оролцоог чин сэтгэлээсээ хүсэж байна.
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Ерхөг, согооворын боловсорсон үрийг ургамлыг нь гэмтээлгүй, болгоомжтой хураана.
Хураасан үрээ санхүүгийн албанд авчирч жинлүүлнэ.
1 кг үр = 1 Талархлын тасалбар
1 Талархлын тасалбар = 4 тоглоомын эрх
ТА ОРОЛЦСОНООР...
Байгаль дэлхийгээ хамгаалж, сайн үйлс бүтээнэ.
Ургамлын аймагтай танилцаж, танин мэдэхүйгээ тэлнэ.
Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, үр шимийг нь хүртэнэ.
Нийгэм, орон нутагтаа бодитой хувь нэмэр оруулна.
Хугацаа: 2026.09.01 – 2026.09.15
Холбоо барих: 90242797
Хүүхдүүд ээ! Хөдөлмөрч гараараа байгалиа хайрлаж,
үрээ түүгээд хүрээд ирээрэй!
Байгальдаа өгсөн жижигхэн тус-ирээдүйдээ үлдээх том бэлэг.
Ямар үр түүхээ мэдэхгүй байна уу?
Тэгвэл аав, ээжээсээ асуугаарай!
Тэднийг хүүхэд байхад зуны даалгаварт нь өгдөг даалгаваруудын нэг байсан юм шүү.
Тийм болохоор аав, ээж хоёр чинь гарцаагүй мэднэ дээ!