Дархан хотын хүүхэд, багачуудынхаа хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын үүрэг даалгавраар манай хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглан, "Дархан 60" цогцолборын спорт талбайн сагсны шийдүүдийн торыг өөрсдөө сүлжиж бэхэлж тогтоолоо. Мөн 3х3 сагсан бөмбөгийн тоглолтын талбайн хүүхэлдэйн баатруудыг шинэчлэн зурлаа.
Хэдийгээр жижиг мэт харагдаж болох ч, хэн нэгний шаардлагагүйгээр, нэмэлт хөрөнгө зарцуулалгүйгээр, зөвхөн өөрсдийн гар хүч, ур чадвараараа хийж бүтээсэн учир ариг гамтай, эвдэж сүйтгэхгүйгээр тоглохыг та бүхнээсээ хүсье.
Хөдөлмөрч, санаачлагатай хамт олондоо талархал илэрхийлье!
Жич: Бүх шийдүүдэд санамж байршууллаа.