Мэдээ & мэдээлэл

Мэдээ & мэдээлэл

СПОРТЫН НААДАМ-2025

2025-10-30 16:20:39

СПОРТЫН НААДАМ-2025 “ХҮНДЭЛЬЕ, ОЙЛГОЁ, ДЭМЖЬЕ” УРИАТАЙ БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА. "Дархан хотын соёл амралтын хүрээлэн" ОНӨААТҮГ энэ жилээс бүх ажилчдынхаа дунд спортын таван төрөлт тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болж 2025 оны 10-р сарын 29-нд СПОРТЫН ТӨВ ОРДОН-нд амжилттай зохион байгуулан аваргуудаа тодрууллаа. “ХУРД ХҮЧ”, “ОЧ”, “ШОНХОРУУД”, “ЭРЧ ХҮЧ” багуудын дунд Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Дартс, Шатар төрлүүдээр явагдаж тэмцээн төрөл тус бүрт алт, мөнгө, хүрэл медальтан тодрон Багийн нийлбэр дүнгээр: Тэргүүн байр – ХУРД ХҮЧ баг Дэд байр – ШОНХОРУУД баг Гутгаар байр – ОЧ баг тус тус шалгарлаа. “СПОРТЫН НААДАМ”-даа оролцсон нийт ажилчдадаа спортын болон ажлын өндөр амжилт хүсье.

КЁНГИ АЙМГИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖИЙГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА

2025-10-29 16:42:13

КЁНГИ АЙМГИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖИЙГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА /2025.10.29/ Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын Эдийн засаг, хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэ Гюн тэргүүтэй Төлөөлөгчид Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Кёнги аймгийн нэрэмжит гудамжтай танилцлаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Д.Амгаланбаяр даргатай Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд, Төлөөлөгчид, Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын дарга Л.Тамир даргатай хамт олон оролцлоо. 2023 онд Дархан-Уул, Кёнги аймаг хооронд найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид Кёнги аймгийн нэрэмжит гудамжийг байгуулахаар шавыг нь тавьж байсан билээ. Энэ удаагийн айлчлалаар тус гудамжийг БНСУ-ын соёл, шинжлэх ухааны хөгжлийг илэрхийлсэн, олон улсын стандартад нийцсэн гудамж болгон тохижуулж, иргэд, жуулчдад тав тухтай үйлчлүүлэх орчин, нөхцөл бүрдүүлэх төслийг санаачлан Соёл амралтын хүрээлэнгийн хамт олон танилцуулж байгаа юм. Олон улсын стандартыг хангасан дэд бүтэц бүхий тоглоомын орчин, хүрээлсэн гудамж, тохижилтын ажил хийгдсэнээр иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух хангагдахаас гадна гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж тэд үзэж байна. Талууд залгамж чанараа хадгалж, үргэлжлүүлэн бүтээлчээр ажиллах нь зүйтэй гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа юм.

ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ ШИЙДЭЛ

2025-10-21 16:53:21

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын 2025.10.21-ний өдрийн шуурхай хуралдаанаар өгсөн хугацаатай үүрэг даалгаварын дагуу манай байгууллага хариуцдаг “Дархан 50 цогцолбор”-ын 4 талт эргэдэг төмөр хаалгуудыг тэрэгтэй, дугуйтай иргэд саадгүй нэвтрэх боломжтой болгох ажлыг хэрэгжүүллээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж, нэмэлт зардал гаргахгүйгээр манай чадварлаг гагнуурчин Бинъяа овогтой Батжаргал санаачилга гарган, хаалганы нэг талын хавтасыг тайрч, хаалгыг өөрчлөхгүйгээр 80см-ийн өргөнтэй гарц хийснээр тэрэгтэй хүүхдээ түрсэн ээжүүд болон дугуйтай иргэд саадгүй зорчих боломжтой боллоо. Цаг хугацаа, хөдөлмөр, төсөв хэмнэж, хамгийн оновчтой шийдлийг гаргаж чадсан “Бурхан ухаантай” гагнуурчин Б.Батжаргалдаа баярлалаа…… Дархан хүн бурхан ухаантай гэдэг нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна.

Жүр Үр ХХК-ийн хамт олон 15 жилийн ойн хүрээндээ 100 ШИРХЭГ НАРС модыг тарьлаа

2025-10-07 16:57:46

“Жүр Үр” ХХК-ийн хамт олон 15 жилийн ойн хүрээндээ 100 ШИРХЭГ НАРС модыг “Эрдэнэтийн гүүр” цогцолборт тарьж, байгаль дэлхийдээ болон ард иргэддээ үнэ цэнэтэй бэлэг барилаа. Энэ үйлс бол зөвхөн өнөөдрийн баяр төдий бус, маргаашийн ногоон орчны эхлэл гэдэг нь үнэхээр БАХАРХАМ. Тарьсан 100 модоо эргэн ирж хамтдаа арчилж, хайрлан хамгаалж байвал бидний ажил жинхэнэ утгаараа амьдралтай холбогдож, хойч үедээ ногоон өв үлдээх болно оо гэдгийг танай хамт олонд талархлын үгтэй хамт илгээж байна аа… Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Дархан хотын ногоон ирээдүйн төлөө сэтгэл нэгдэн ирсэн “Жүр Үр” ХХК-ийн хамт олондоо БАЯРЛАЛАА. Бид хамтдаа Дархан хотын ногоон ирээдүйг бүтээсэндээ баяртай байна. “Дархан хотын соёл амралтын хүрээлэн”ОНӨААТҮГ 2025.10.06

АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР

2025-10-01 17:00:52

АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ. “ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН” ОНӨААТҮГ-аас Олон улсын ахмадын баяр, Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан АХМАДУУДАА ХҮНДЭТГЭН нийт ахмад настангууддаа гарын бэлэг бэлэглэн, даамын тэмцээн зохион байгуулж дурсамжтай нэг өдрийг өнгөрөөлөө. Залуу сайхан насныхаа эрч хүч, эрдэм чадлаа энэхүү газартаа харамгүй зориулсан ахмадууд та бүхэн минь бидэнд үнэтэй сургаал зөвлөгөөгөө хайрлаж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. 2025.10.01 Жич: Зурагт бүх ахмадууд маань ороогүй болно. ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Хонины орд

2025-09-30 17:06:22

Дарханчууд МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд байрлах өрнийн зурхайн 12 ордуудаар алхах, амарч зугаалах дуртай байдаг. Эдгээр ордын нэг ХОНИНЫ ОРД өнгө үзэмжээ дахин сэргээлээ. Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан төгөлтэй зэргэлдээ байрладаг тул илүү амар амгалан, дуу чимээ багатай тухлан суухад тохиромжтой юм. Энэ ордтой холбоотой түүхээ бидэнтэй хуваалцаарай ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН