Мэдээ & мэдээлэл

Мэдээ & мэдээлэл

Сүрэнгийн гудамж

2025-09-25 17:09:30

Цэцэрлэгийн багачууд, сургуулийн сурагчид хамгийн ихээр зорчдог гудамж Манай байгууллагын харъяа газруудын нэг нь Дархан хотын дарга асан Ч.Сүрэнгийн дурсгалд зориулсан моддоор хүрээлэгдсэн 2.3 га газарт явган хүний чулуун зам, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг бүхий тохижилттой “Чулуун гудамж” буюу #СҮРЭНГИЙН_ГУДАМЖ юм. Намар ирэх тоолонд зунд хоргодох юм Навчис шарлах болгонд ногооныг нь дурсах юм ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

ИХРИЙН ОРД

2025-09-24 17:12:38

МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд өрнийн зурхайн 12 орд байдгаас “Ихрийн орд” хэсгийг Дархан-Уул аймгийн банкны салбарын ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд 2008 онд тохижуулж байсан юм. Тус ордыг Дархан-Уул аймгийн банкны салбарын ажилтнууд дахин нийгмийн хариуцлагын хүрээнд 2025 онд өнгө зүсийг нь сэргээн засварлаж, тохижуулах ажлыг “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНААТҮГ-тай хамтран гүйцэтгэсэнд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд байрлах мини дүүжин гүүр

2025-09-11 17:16:17

Дархан хотын онцлох бүтээн байгуулалт "Дүүжин гүүр"-ийн загвараар жижиг МИНИ ДҮҮЖИН ГҮҮРийг 5 ширхэг саравчны хамт Дархан-Уул аймаг дахь Их дээд, мэргэжлийн сургуулиудын консорциум 2017 онд бүтээн байгуулсан. Гүүрний шал цөмөрсөн байсныг сэргээн засварлаж, намрын шар нарнаар салхилахад илүү тухтай болсон шүү.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2025-09-10 17:19:25

Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон өнгөрүүлэхээр шийдвэрлэн 30 дахь жилдээ эл өдрийг хүндэтгэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслол боллоо. Энэхүү ёслолд Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, ЗХ-ний 330-р ангийн Үлээвэр найрал хөгжим, “ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ”-ын Захирал Л.Тамир болон төлөөлөл, “Од” цогцолбор сургуулийн сурагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд оролцлоо. Халуун итгэл цөхөрсөн Хатан зүрх шархирсан Хар дарсан жилүүдийг Хамаг Монголчууд Бүү мартагтун!

ДАРХАНЫ ӨГЛӨӨ

2025-09-03 17:26:09

Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд Үүрийн цагаан цолмон гялбаж Үйлдвэр уурхайн яндан хүжлэх Үлгэрийн сайхан хот байдаг юм. Ханийн сайн найрсан цуглаж Хамтран бүтээж амьдран суусан Хаврын нуур шиг жаргал дэлгэр Хамгийн сайхан хот байдаг юм. Ахан дүүсийн өлзийт гараар Анхны чулууг нь өргөн тавьсан Нарлаг Монголын энэ хотыг Найрамдлын Дархан гэдэг юм.

9 сарын 1

2025-09-01 20:27:51

Парк маань формтой сурагчдаар өнгө нэмээд л гоё байна шүү