Мэдээ & мэдээлэл

Мэдээ & мэдээлэл

KPOP RANDOM DANCE, OPEN MIC нэгдсэн арга хэмжээ

2025-08-28 20:33:39

Өнөөдөл “Дархан-50 цогцолбор”-т KPOP RANDOM DANCE, OPEN MIC арга хэмжээ зохион байгуулагдаж Дархан хотын хүүхэд багачуудын дуу хоолой, бүжиг наадмаар дүүрэн нэг оройг гоё өнгөрөөлөө. Уг арга хэмжээг Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөлөөс 4 дэх жилдээ зохион байгуулж буй “ХАНДИВЛА-СОЛИЛЦ-ХУДАЛД” өдөрлөгийг тохиолдуулан хийсэн бөгөөд тус зөвлөлийн нийт гишүүдэд Дарханыхаа хүүхдүүдийн өмнөөс БАЯРЛАЛАА. Авьяастай юмаа Дарханы хүүхдүүд

БОРООТОЙ ӨДӨР

2025-08-21 20:36:42

БОРООТОЙ ӨДӨР

2025-08-20 20:38:01

Амны ус уух цэг BEFORE AFTER

2025-08-19 20:41:37

Амны ус уух цэгүүдийн доор тогтоол ус тогтож хэрэглэхэд тохиромжгүй болсон байсныг хайрга бутлуур цагаан чулуу дэвслээ.

ЯАГААД ГАЦУУР МОД өнгөө солихгүй мөнх ногооноороо байдаг вэ?

2025-08-15 20:48:47

ЯАГААД ГАЦУУР МОД өнгөө солихгүй мөнх ногооноороо байдаг вэ? Гацуур мод буюу шилмүүст мод өвлийн улиралд шингэнээ хүйтэнд хөлдөөдөггүй их олон давирхайлаг бодисуудтай байдаг. Намар болоход модны үндэс ус татах нь удааширсаар өвөл болоход энэ нь бүрэн унтаа байдалд ордог. Энэ үед ус шилмүүсэнд ирэхгүй болдог байна. Гэвч тэдэнд хатах аюул тулгардаггүй. Учир нь шилмүүсэнд нимгэхэн лавын бүрхүүл байдаг. Шилмүүс нь навчтай адил амьсгалах болон агааржуулахад шаардлагатай жижигхэн нүхнүүдтэй. Гэвч өвлийн улиралд тэдгээр нь лаван бөглөөнүүдээр найдвартай бөглөгддөг байна. Харин хавар болоход эдгээр бөглөөнүүд алга болдог. Ийнхүү хөлдөх, хатах аюулаас бүрэн хамгаалагддаг шилмүүст модод өвлийн улиралд шилмүүсээ гөвдөггүй байх нь. Гацуурын шилмүүс нь ер бусын увидастай бөгөөд түүнээс ялгарах эфирын тос уушгийг цэвэрлэж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг эмчилгээний чухал ач холбогдолтой. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн голын зурвас дахь явган хүний 2.5 өргөнтэй хос зам дагуу 1.2км үргэлжлэх ГАЦУУР МОДОН ЗУРВАС-тай бөгөөд Дарханчуудын салхилж, зугаалах дуртай, сэтгэлийн тайвшрал мэдэрч, энергиэр цэнэглэгддэг хамгийн дуртай газруудын нэг юм.

ТА МЭДЭХ ҮҮ?

2025-08-14 20:52:21

1 га талбай дахь мод, сөөг нь 18сая м3 агаарыг цэвэршүүлж, агаарын бохирдлын 30-35 хувийг өөртэй шингээдэг байна. Гэтэл “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь 44 га талбайтай бөгөөд 80 гаруй хувь нь НОГООН БАЙГУУЛАМЖ юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь гацуур, шинэс, нарс, хайлаас, голт бор, шар хуайс, улиас, үрэл, монос, тэхийн шээг, нохойн хошуу гэх мэт нийт 60 гаруй төрөл зүйлийн мод ургамалтай бөгөөд ногоон байгууламжийн чанар, стандартаар улсдаа тэргүүлдэг. Тиймээс “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн нь гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх, хамтдаа зугаалах хамгийн тохиромжтой Эко ногоон орчин юм.