Мэдээ & мэдээлэл
MORDE төслийн ахмад ажилчид
2025-08-13 20:55:18
Дархан Сумаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Ахмад настны хөгжил, хөдөлмөрийг дэмжих” Морде төслийн ахмадууд маань “Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын ажилчидтай мөр зэрэгцэн ажиллаж хариуцсан талбайн мод хэлбэржүүлэлт, орчны зүлэг хадалт, тэгшилгээ, модны ёроол цэвэрлэгээг тогтмол хийж байна. Залуус бидэнд үлгэр дуурайл үзүүлж байгаа сайхан ахмадуудаараа бид туйлын их бахархаж байна.
Дархан 50 цогцолборт байрлах хөшөө дурсгалыг сэргээн засварлав.
2025-08-08 21:02:52
Дарханчуудын очих дуртай Дархан-50 цогцолборт сүндэрлэн байдаг “Босоо заяатай Монгол" дууны хөшөөг дахин сэргээн, өнгө орууллаа. Монгол Улсын СГЗ, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн" хөгжмийн зохиолч Маамуугийн Хунлиузын бүтээл “Босоо заяатай Монгол” дуунд зориулсан уг хөшөөг Дархан-Уул аймгийн зураач, урчуудын эвлэлийн гишүүн В.Энхболдын загвараар 45 хоногийн хугацаанд В.Энхболд, Д.Энхболд Д.Батмөнх нарын уран барималчид барьж байгуулжээ. Хөшөөний загварын агуулга нь энгийн ард морин дээр алтан соёмбоо баруун гартаа барьж өөдөө тэмүүлж буйг дүрсэлсэн аж.
АМНЫ УС УУХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ЦЭВЭР УСНЫ ЦЭГ
2025-08-08 21:00:52
АМНЫ УС УУХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ЦЭВЭР УСНЫ ЦЭГ дахин 2 ширхэгийг ДАРХАН-50 цогцолборт байршууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд амны ус уух зориулалт бүхий тоног төхөөрөмжийг бэлэглэсэн Дархан Ус суваг ХК , суурилуулалтыг хариуцан гүйцэтгэсэн ДАРХАН ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ОНӨААТҮГ-ын ажилчид ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА Хүүхэд, хөгшдийн амны цангааг тайлсан буянтай ажил юмаа
Шинэ долоо хоногийн мэнд
2025-08-08 20:45:45
Тэр нэгэн солонготой өдрийн орой 2025.08.08 Солонго солонго солонго Энэ нутгийн долоон өнгө өө
Ухаалаг Шон
2025-08-07 21:04:40
МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнгийн 3 байршилд (Оффис, Касс, Хөл бөмбөгийн талбай) байрлах Ухаалаг шонгууд ямар ямар боломжтой гэдгийг ТА МЭДЭХ ҮҮ? За боломжуудаас дурдвал: Лед дэлгэц дээр мэдээлэл, зар байршуулах Ухаалаг шон суурилуулсан байршлыг 24/7 хянах, хяналтын камер Олон нийтэд мэдээлэл хүргэх усны хамгаалалттай дэлгэц, чанга яригч Нийтийн хэрэглээний Wi-Fi Мэдээж зураг дээр үзүүлсэн шиг 2 ширхэг USB оролттой тул утсаа цэнэглэх (өөрийн кабелаар) боломжтой Орчны дуу чимээ, температур, салхины чиглэл болон хурд, чийгшил, агаарын даралт, нарийн ширхэгтэй тоос, тоосонцор хэмждэг сенсор зэргийг харах боломжтой МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнгийн 3 байршилд (Оффис, Касс, Хөл бөмбөгийн талбай) байрлах Ухаалаг шонгууд ямар ямар боломжтой гэдгийг ТА МЭДЭХ ҮҮ? За боломжуудаас дурдвал: Лед дэлгэц дээр мэдээлэл, зар байршуулах Ухаалаг шон суурилуулсан байршлыг 24/7 хянах, хяналтын камер Олон нийтэд мэдээлэл хүргэх усны хамгаалалттай дэлгэц, чанга яригч Нийтийн хэрэглээний Wi-Fi Мэдээж зураг дээр үзүүлсэн шиг 2 ширхэг USB оролттой тул утсаа цэнэглэх (өөрийн кабелаар) боломжтой Орчны дуу чимээ, температур, салхины чиглэл болон хурд, чийгшил, агаарын даралт, нарийн ширхэгтэй тоос, тоосонцор хэмждэг сенсор зэргийг харах боломжтой Ийм ухаалаг Лед дэлгэцээр хувь хүн эсвэл албан байгууллага зар сурталчилгаа реклам явуулахыг хүсвэл 70376061, 99214005 утсаар холбогдох боломжтой.
МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөшөө дурсгалыг сэргээн засварлав.
2025-07-25 21:08:41
МИНИЙ МОНГОЛ цэцэрлэгт хүрээлэнд байрладаг олон жил өнгө төрхөө алдаад байсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг дахин сэргээн, засварлах ажлыг шат дараатайгаар гүйцэтгэж байна. Энэхүү ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу зохион байгуулж байгаа бөгөөд хөшөө дурсгалуудыг хамгаалах, засварлах ажлыг аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган орон нутгийн төсвийн 8.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.